Үндсэн цэс

Баннер

Шинэ мэдээ

Bullet

Bullet"АУТИЗМЫГ ТАНИУЛАХ ДЭЛХИЙН ѲДѲР " WORLD AUTISM AWARENESS DAY

"АУТИЗМТАЙ ХҮҮХДҮҮДИЙН ТѲЛѲѲ ХАМТДАА" аянд "МОНОС" групп нэгдлээ

Манай зорилтот аянд Монос групп нэгдэж, аутизмын эмгэгийн тухай мэдээллийг олон нийтэд хүргэх үйлсэд хамтран ажиллахаар боллоо. Та бүхэнд талархал илэрхийлье.

"Дөрвөн - Өлзий" ХХК нэгдэж байна.

"Дөрвөн - Өлзий" ХХК-ны захирал Д.Уртнасан манай байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн багачуудад "Vidan" брендийн хүнсний бүтээгдэхүүн бэлэглэлээ.


Bullet

"ХААН БАНК" МАНАЙ АЯНД НЭГДЛЭЭ

Бидний үйл ажиллагааг дэмжиж буй "Хаан банк" болон "Хаан банк - Сан"-ийн хамт олонд талархал илэрхийлье.


Bullet

МАНАЙ АЯНД ЧИХ, ХАМАР, ХООЛОЙН "ЖАРГАЛ" ЭМНЭЛЭГ НЭГДЛЭЭ.

Аутизмын тухай мэдээллийг олон нийтэд түгээх үйлсийг дэмжин ажиллаж буй "Жаргал" эмнэлгийн хамт олон болон эмч Г.Цогтжаргалд талархал илэрхийлье.

 

Нэвтрэх



ТАНИН МЭДЭХҮЙН

Photo 1Аутизмын шинж тэмдэгүүд

Аутизмийн маш олон шинж тэмдэг байдаг бөгөөд аутизмтай хүмүүст ялгаатай байдлаар илэрдэг ...


photo2Аутизмтай хүүхдийн зарим онцлог шинж ба оношилгоо

Аутизмтай хүүхдийн тоо сүүлийн үед эрс нэмэгдэж байгаа нь зарим талаар ...


Photo 3Хөгжмийн сэтгэл засал ба Аутизмын хүрээний (төрлийн) эмгэгүүд

Аутизм нь ихэвчлэн 3 хүртэлх насанд илэрдэг ...


Холбоо барих

Photo 1AUTISM MONGOLIAStar

ХАЯГ : Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Туул гол гудамж, 69А байр

УТАС : (+976) 70134053, (+976) 88464343


Аутизмын шинж тэмдэгүүд PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2014 оны 6-р сарын 23, Даваа гариг, 10:05

Аутизмын шинж тэмдэгүүд Аутизмийн маш олон шинж тэмдэг байдаг бөгөөд аутизмтай хүмүүст ялгаатай байдлаар илэрдэг.

Шинж тэмдгүүдийг нарийвчилж авч үзвэл:

Нийгмийн харилцан үйлчлэл ба харилцаа холбоо: Дараах шинжүүдийг багтаана:

• Харцаар холбоо тогтоох, нүүрний илэрхийлэл болон биеийн хэлэмж зэрэг үгэн биш харилцааны чадварын хөгжил илэрхий асуудалдтай байдаг. • Үе тэнгийн хүүхдүүдтэй харилцаа холбоо тогтоох байдал дутагдалтай байна. • Баяр хөөр, сонирхол, ололт амжилтаа бусадтай хуваалцах сонирхолгүй. • Бусдын сэтгэл санааг хуваалцдаггүй. Аутизмтай хүмүүст бусдын өвдөлт, гашуудал зэрэг мэдрэмжийг ойлгоход хүндрэлтэй байдаг.

Үгэн болон үгэн биш харилцаа. Дараах шинжүүд байна:

• Хэл ярианы хөгжил нь дутагдалтай эсвэл сааталд орсон байна. Аутизмтай хүмүүсийн 40% нь огт ярьдаггүй. • Харилцааг эхлүүлэх алхам хийхэд асуудалтай байдаг. Мөн харилцааг эхлүүлсний дараа үргэлжлүүлэх нь аутизмтай хүмүүст хүндрэлтэй байдаг. • Хэвшмэл болон давтагдмал үг хэрэглэдэг. Аутизмтай хүмүүс өмнө сонссон үг болон өгүүлбэрээ давтдаг (echolalia). • Aутизмтай хүмүүс бусдын хошигнолыг ойлгодоггүй. Магадгүй тэд үг бүрчлэн тайлбарлуулах хэрэгтэй болдог.

Үйл ажиллагаа болон тоглоомын хязгаарлагдмал сонирхол. Дараах шинжүүд илэрнэ:

• Тодорхой нэг хэсэгт ер бусын төвлөрдөг. Аутизмтай бага насны хүүхдүүд машинаар бүхэлд нь тоглохоос илүү зөвхөн дугуйгаар нь тоглох гэх мэт тоглоомын аль нэг хэсэгт төвлөрдөг. • Ижил төстэй болон хэвшил болсон зүйлийг шаарддаг. Тухайлбал, аутизмтай хүүхэд талх идэхийн өмнө үргэлж салат иддэг ч юмуу эсвэл сургууль руугаа өдөр бүр нэг л замаар явахыг шаарддаг. • Хэвшмэл зан үйл (нэг үйлдлийг давтах). Магадгүй биеэ зайлах, гараа савах гэх мэт үйлдэл хийдэг.

Бага насны хүүхдэд илрэх аутизмийн шинж тэмдэг

Аутизмийн шинж тэмдэг нь 3 хүртэлх насанд хамгийн анх эцэг эх болон бусад асран хамгаалагчдад ажиглагддаг. Аутизм нь төрөлхийн шинжтэй боловч хүүхдийг нялх үед шинж тэмдгүүдийг нь ялгаж оношлох асуудал хүнд байдаг.

Хүүхдүүд нь хөлд орохгүй байх, нуугдаж тоглох гэх мэт тодорхой тоглоом сонирхохгүй байх мөн хэлд орохгүй байвал эцэг эхчүүд анзаарч хэн нэгэнд хандаж эхэлдэг. Зарим тохиолдолд аутизмтай хүүхдүүд өөрийн насны бусад хүүхдүүдийн адил харгалзах насандаа ярьж эхэлдэг боловч хэл ярианы чадвараа алддаг. Эцэг эхчүүд заримдаа хүүхдийнхээ сонсголын чадварт эргэлзэж учраа олохоо больдог. Аутизмтай хүүхдүүд үе үе чихгүй юм шиг байдаг ч заримдаа алс хол сонсогдож байгаа галт тэрэгний дуу чимээг сонсчихсон байдаг.

Аутизмтай хүүхдүүдийг нийгмээс бүрэн тусгаарлагдсан, “өөрсдийн бий болгосон ертөнцдөө амьдардаг” гэсэн домог шиг сөрөг ойголт олон нийтийн дунд түгээмэл байдаг. Гэхдээ эрт, эрчимтэй эмчилгээний ачаар ихэнх хүүхдүүдийн бусадтай холбоо тогтоох, харилцах чадвар нэмэгддэг.

Өсвөр насны аутизмтай хүүхдэд илрэх шинж тэмдэгүүд

Өсвөр насны үед аутизмтай хүүхдүүдийн зан үйлийн хэлбэрүүд нь үе үе өөрчлөгддөг. Ихэнх хүүхдүүдийн чадвар нь нэмэгддэг боловч бусдыг ойлгох болон бусадтай холбоо тогтоох чадвар нь хоцрогдсон хэвээр байдаг. Аутизмтай өсвөр насныхан энэ насны энгийн хүүхдүүдтэй харьцуулахад бэлгийн бойжилт болон бэлгийн чиг хандлагын асуудал илүү бэрхшээлтэй байдаг. Өсвөр насны хөгжилтэй холбоотой депресс, түгшүүр, эпилепси зэрэг асуудлууд илүү эрсдэлтэй болдог.

Аутизмтай насанд хүрэгчдийн шинж тэмдэг

Зарим аутизмтай насанд хүрэгчид бие даан амьдрах болон ажиллах боломжтой байдаг. Хамгийн багадаа 33% нь бие даах чадвартай байдаг бөгөөд энэ нь тэдний оюун ухааны түвшин болон харилцааны чадвараас хамаардаг. Харин зарим хүмүүсийн хувьд бусдын тусламж хэрэгтэй бөгөөд ялангуяа оюун ухааны түвшин доогуур болон ярьж чаддаггүй хүмүүст тусламж зайлшгүй шаардлагатай байдаг.

Аутизмтай хүмүүст зориулсан гэрт тулгуурласан эмчилгээний хөтөлбөрт хагас болон бүтэн цагийн supervision тусгагдсан байдаг. Энэхүү хөтөлбөрийн эцэст, өндөр үйл ажиллагаатай аутизмтай насанд хүрэгчдийн хувьд хэдийгээр бусад хүмүүстэй харилцаанд ороход бэрхшээлтэй байдаг ч тэд мэргэжил эзэмших болон бие даан амьдрах чадварт амжилттай суралцдаг. Гэхдээ тэдний оюун ухааны түвшин ихэвчлэн дунд болон дундаас байдаг.

Бусад шинж тэмдэг

Аутизмтай олон хүнд анхаарлын сарнилт – хэт хөдөлгөөнтөх эмгэг (ADHD) илэрдэг. Аутизмтай хүмүүсийн ойролцоогоор 10% нь ямар нэгэн жагсаалтыг үг бүрчлэн цээжлэх, хуанлийн он сарыг тооцох, зураг зурах болон хөгжмийн чадвар зэрэг гоц авьяастай байдаг. Мөн тэдний мэдрэхүйн хэлбэр нь өвөрмөц байдаг, тухайлбал тэдэнд гэрэл мэдрэх нь хүндрэлтэй байдаг ч биед нь ямар нэгэн зүйлээр хүчтэй даралт өгөх нь тэдэнд тайван мэдрэмж төрүүлдэг. Зарим нь ямар ч өвдөлт мэдэрдэггүй байхад зарим нь сэтгэл түгшилтийн байдалтай байдаг. Мөн аутизмтай зарим хүмүүс хүчиллэг хүнсэнд дуртай байхад, зарим нь дургүй байдаг. Түүнчлэн аутимзтай хүмүүсийн 40%-70% нь нойрны асуудалтай байдаг байна.

Эх сурвалж: http://www.webmd.com/brain/autism/autism-symptoms

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 6-р сарын 23, Даваа гариг, 02:49