Үндсэн цэс

Баннер

Шинэ мэдээ

Bullet

Bullet"АУТИЗМЫГ ТАНИУЛАХ ДЭЛХИЙН ѲДѲР " WORLD AUTISM AWARENESS DAY

"АУТИЗМТАЙ ХҮҮХДҮҮДИЙН ТѲЛѲѲ ХАМТДАА" аянд "МОНОС" групп нэгдлээ

Манай зорилтот аянд Монос групп нэгдэж, аутизмын эмгэгийн тухай мэдээллийг олон нийтэд хүргэх үйлсэд хамтран ажиллахаар боллоо. Та бүхэнд талархал илэрхийлье.

"Дөрвөн - Өлзий" ХХК нэгдэж байна.

"Дөрвөн - Өлзий" ХХК-ны захирал Д.Уртнасан манай байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн багачуудад "Vidan" брендийн хүнсний бүтээгдэхүүн бэлэглэлээ.


Bullet

"ХААН БАНК" МАНАЙ АЯНД НЭГДЛЭЭ

Бидний үйл ажиллагааг дэмжиж буй "Хаан банк" болон "Хаан банк - Сан"-ийн хамт олонд талархал илэрхийлье.


Bullet

МАНАЙ АЯНД ЧИХ, ХАМАР, ХООЛОЙН "ЖАРГАЛ" ЭМНЭЛЭГ НЭГДЛЭЭ.

Аутизмын тухай мэдээллийг олон нийтэд түгээх үйлсийг дэмжин ажиллаж буй "Жаргал" эмнэлгийн хамт олон болон эмч Г.Цогтжаргалд талархал илэрхийлье.

 

Нэвтрэх



ТАНИН МЭДЭХҮЙН

Photo 1Аутизмын шинж тэмдэгүүд

Аутизмийн маш олон шинж тэмдэг байдаг бөгөөд аутизмтай хүмүүст ялгаатай байдлаар илэрдэг ...


photo2Аутизмтай хүүхдийн зарим онцлог шинж ба оношилгоо

Аутизмтай хүүхдийн тоо сүүлийн үед эрс нэмэгдэж байгаа нь зарим талаар ...


Photo 3Хөгжмийн сэтгэл засал ба Аутизмын хүрээний (төрлийн) эмгэгүүд

Аутизм нь ихэвчлэн 3 хүртэлх насанд илэрдэг ...


Холбоо барих

Photo 1AUTISM MONGOLIAStar

ХАЯГ : Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Туул гол гудамж, 69А байр

УТАС : (+976) 70134053, (+976) 88464343


Аутизмтай хүүхдийн зарим онцлог шинж ба оношилгоо PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2014 оны 6-р сарын 23, Даваа гариг, 10:03

Аутизмтай хүүхдийн зарим онцлог шинж ба оношилгоо Аутизмтай хүүхдийн тоо сүүлийн үед эрс нэмэгдэж байгаа нь зарим талаар оношилгоонд өөрөөр хандах болсонтой холбоотой ч нөгөө талаар зарим судлаачдын үзэж байгаагаар “секретин” гормоны хомсдолтой холбож тайлбарлах хандлага нэмэгдсээр байна.

Секретин нь тархины олон талт үйл ажиллагаатай холбоотойг тогтоосон ба түүний агууламж бүхий эмэн бүтээгдэхүүн үр дүнтэй байгааг зарим туршилтууд харуулсаар байна. Аутизмын үед тархины олон хэсэгт өөрчлөлт гардаг бөгөөд энэ нь хэрхэн үүсдэг нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Аутизмын эмчилгээг хэдийгээр эрт эхэлж, нийгмийн харилцаанд орох дадал зуршлыг бий болгоход анхаарч тусалдаг ч бүрэн эдгээх арга зүйг одоогоор нээж чадаагүй байгаа билээ.

Аутизмтай хүмүүс нийгмийн харилцаанд бүрэн гүйцэт орж чаддаггүй бөгөөд жирийн хүмүүстэй адил харилцагчаа мэдэрч чаддаггүй байна. Нийгмийн харилцааны хямрал бүр балчир насанд нь илэрч эхэлдэг. Бага насны хүүхдүүд нь аливаа нэг нийгмийн хүрээлэн буй орчин, хүн, эд юмсад баярлаж хөөрөхдөө муу, нэрээр нь дуудахад хариу үйлдэл үзүүлэх нь ховор байдаг. Хөлд орох үедээ хүүхэд нийгмийн хэм хэмжээнээс улам бүр холддог бөгөөд тухайлбал, хүний нүд рүү эгцэлж харах нь тун ховор, түүнийг өргөж тэврэх зэрэгт ямар нэгэн сэтгэлийн хөдөлгөөн, хөөрлийг үзүүлдэггүй байх тохиолдол байдаг.

Аутизмтай хүүхдүүд ганцаараа байхыг илүүд үздэг гэдэг нь өрөөсгөл юм. Ердөө л хүмүүстэй хэрхэн харилцаж, найзалж, нөхөрлөхөө ойлгодоггүй учраас тэдэнд хүндрэлтэй байдаг. Аутизмын төрлийн эмгэгтэй хүүхдүүдийг догшин, түрэмгий зан үйлтэй гэж мэдээллэдэг боловч үүнийг системтэй судалсан судалгаа ховор байдаг. Тэдний уур хилэн нь өөрсдийн тоглоом, эд зүйлээ эвдэлж, хэмхлэх зэргээр илэрдэг байна. Амьдралынх нь эхний жилүүдэд аутизмтай хүүхдүүд нь харилцаанд орохдоо сул, насанд хүрэгчидтэй дуу авиагаар харилцахдаа үлбэгэр, этгээд хачин дохио зангаагаар харилцдаг байна. 2-3 нас хүрэх үедээ дуу авиа нь улам багасч, тэдний хэл ярианд гийгүүлэгч үсэг улам бүр цөөрч үгийн сан нь багасч бараг л ярихаа больдог. Тэд том болох тусмаа хүнээс юм хүсэх нь багасч, өөрийнхөө санаа сэтгэгдлийг хуваалцахаа больж, хүний үгийг дагаж хэлдэг болдог.

Тухайлбал, “Чамайг хэн гэдэг вэ?” гэж асуухад “Чамайг Батаа гэдэг” г.м дууриаж хэлдэг. Тиймээс ярьж сургахын тулд уйгагүй хамтын анхаарал, зүтгэл шаардлагатай болдог байна.

Аутизмтай хүмүүст хязгаарлагдмал болон давтагдсан зан үйл, үйлдэл хөдөлгөөн ихээр ажиглагддаг ба (RBS-R) – (Repetitive Behavior Scale - Revised)-ийн шатлалаар дараах байдлаар ангилна.

Үүнд:

- Стереотипия – зорилгогүй хөдөлгөөнүүд (гараа савчих, толгойгоо эргэлдүүлэх, биеэ займчуулах), - Компульсив төлөв байдал – ямар нэгэн зүйлийг зориудаар хийх (тоглоом болон эд зүйлээ тодорхой хэлбэрээр, дэс дараалалтай байрлуулах), - Ёслолын үйл хөдлөл – өдөр тутмын хийдэг зүйлээ яг товлосон нэг цагтаа, нэг дарааллын дагуу хийнэ (нэг л төрлийн хоолыг нэг цагт идэх, эсвэл нэг л хувцасаа өмсөх), - Хязгаарлагдмал үйл хөдөлгөөн – энэ нь сонирхол ба идэвхтэй байдал нь зөвхөн телевизийн нэг л нэврүүлэг, эсвэл нэг л тоглоом руу чиглэсэн байх - Аутоагрессив – өөрөө өөрийгөө шархдуулах (өөрийгөө хазах) байдал. 2007 оны судалгаанаас харахад аутизмтай хүүхдүүдийн 30% нь насан туршдаа өөрөө өөрийгөө шархдуулдаг байсан байна.

Зөвхөн аутизмын үед л давтагдмал үйл хөдлөл анзаарагддаг бөгөөд энэ нь илэрхий шинж чанартай болсон байдаг.

Мөн дараах шинж тэмдгүүд ихэнх хүүхдүүдэд ажиглагддаг. Эдгээр нь:

- (Генерал Н.О.) суралцах чадамж хангалтгүй.

Энэ нь бараг ихэнхид нь ажиглагддаг. Эдгээр нь хүнд хэлбэрийн аутизмтайд тооцогддог бөгөөд хялбархан тогтоож болно.

- Уналт таталт. Энэ шинж тэмдэг нь суралцах чадамж хангалтгүй хүүхдүүдийн дөрөвний нэгд нь тохиолддог ба хэвийн IQ-тэй аутизмтай хүүхдүүдийн 5%-д нь байх бөгөөд гол төлөв өсвөр насанд нь илэрдэг байна. - Хэт идэвхтэй ба анхаарал төвлөрөл хомс байх. Томчууд тухайн хүүхдийн албадаж юм хийлгэх үед (жишээ нь: хичээлийн даалгавар г.м) хэт идэвхтэй байдал илэрч гардаг бөгөөд энэ үед хүүхэд өөрийн сонгосон

даалгавраа (жишээ нь: шоог нэг эгнээнд байрлуулах, нэг хүүхэлдэйн киног дахин дахин үзэх г.м) гүйцэтгэх үедээ анхаарлаа сайн төвлөрүүлж чаддаг байна. Гэвч аутизмын бусад тохиолдлуудад анхаарал төвлөрөлт хомс байдаг байна.

Хүүхэд өөртөө шаардлагатай зүйлээ хэлж биелүүлж чадахгүй байх үед эсвэл түүний өдөр тутмын хийдэг зүйлс дэс дараалал нь алдагдвал хүүхэд огцом уурлах нь ердийн үзэгдэл юм.

Аутизмтай хүүхдийн гуравны хоёрт нь хоол идэх байдалд нь гажуудал үүссэн байдаг байна. Мөн нойрны асуудал гарч ирдэг бөгөөд унтахгүй байх, шөнө сэрэх эсвэл өглөө хэт эрт сэрэх явдлууд үе үе тохиолдоно.

Аутизмын оношилгоо нь шалтгаан юмуу механизмд биш харин зан үйлд суурилж хийгддэг. DSM-IV-TR тодорхойлсноор аутизм нь хамгийн багадаа 6 шинж тэмдэгээр илэрдэг бөгөөд эдгээр нь, нийгмийн харилцан үйлчлэлийн дутмагшил хамгийн багадаа 2 шинжээр, харилцааны чадвар буурах байдал хамгийн багадаа 1 шинжээр, мөн хязгаарлагдмал болон давтагдмал зан үйл хамгийн багадаа 1 шинжээр тус тус илэрдэг.

Мөн нийгэмшил болон сэтгэл хөдлөлийн харилцан үйлчлэл дутмаг, хэвшмэл, давтагдсан хэл яриа эсвэл өвөрмөц этгээд хэл яриатай байх ба эд зүйлийн тодорхой нэг хэсэгт төвлөрдөг.

3 хүртэлх насанд илэрхий болдог бөгөөд нийгмийн харилцан үйлчлэл, нийгмийн харилцаан дахь хэл яриа болон төсөөлөх, дуурайн тоглох нь хэвийн бус эсвэл сааталд орсон байдаг.

Аутизмын оношилгооны хэд хэдэн арга аргачлал байдаг. Түгээмэл хэрэглэгддэг 2 арга байдаг ба эцэг эхчүүдээс ярилцлагаар авдаг хагас бүтэцчилэгдсэн Autism Diagnostic Interview-Revised (ADI-R) арга болон хүүхдийг ажиглаж, харилцаж оношилдог Autism Diagnostic Observation Schedule (ADOS) зэрэг аргуудыг түгээмэл хэрэглэдэг. Мөн хүүхдийн ажиглалт дээр тулгуурладаг эмнэлгийн орчинд өргөн хэрэглэгддэг хүүхдийн хор хөнөөлийг үнэлэхэд зориулагдсан Childhood Autism Rating Scale (CARS) арга байдаг.

Эх сурвалж: http://www.autismspeaks.org/what-autism/diagnosis

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 6-р сарын 23, Даваа гариг, 02:57