Үндсэн цэс

Баннер

Шинэ мэдээ

Bullet

Bullet"АУТИЗМЫГ ТАНИУЛАХ ДЭЛХИЙН ѲДѲР " WORLD AUTISM AWARENESS DAY

"АУТИЗМТАЙ ХҮҮХДҮҮДИЙН ТѲЛѲѲ ХАМТДАА" аянд "МОНОС" групп нэгдлээ

Манай зорилтот аянд Монос групп нэгдэж, аутизмын эмгэгийн тухай мэдээллийг олон нийтэд хүргэх үйлсэд хамтран ажиллахаар боллоо. Та бүхэнд талархал илэрхийлье.

"Дөрвөн - Өлзий" ХХК нэгдэж байна.

"Дөрвөн - Өлзий" ХХК-ны захирал Д.Уртнасан манай байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн багачуудад "Vidan" брендийн хүнсний бүтээгдэхүүн бэлэглэлээ.


Bullet

"ХААН БАНК" МАНАЙ АЯНД НЭГДЛЭЭ

Бидний үйл ажиллагааг дэмжиж буй "Хаан банк" болон "Хаан банк - Сан"-ийн хамт олонд талархал илэрхийлье.


Bullet

МАНАЙ АЯНД ЧИХ, ХАМАР, ХООЛОЙН "ЖАРГАЛ" ЭМНЭЛЭГ НЭГДЛЭЭ.

Аутизмын тухай мэдээллийг олон нийтэд түгээх үйлсийг дэмжин ажиллаж буй "Жаргал" эмнэлгийн хамт олон болон эмч Г.Цогтжаргалд талархал илэрхийлье.

 

Нэвтрэх



ТАНИН МЭДЭХҮЙН

Photo 1Аутизмын шинж тэмдэгүүд

Аутизмийн маш олон шинж тэмдэг байдаг бөгөөд аутизмтай хүмүүст ялгаатай байдлаар илэрдэг ...


photo2Аутизмтай хүүхдийн зарим онцлог шинж ба оношилгоо

Аутизмтай хүүхдийн тоо сүүлийн үед эрс нэмэгдэж байгаа нь зарим талаар ...


Photo 3Хөгжмийн сэтгэл засал ба Аутизмын хүрээний (төрлийн) эмгэгүүд

Аутизм нь ихэвчлэн 3 хүртэлх насанд илэрдэг ...


Холбоо барих

Photo 1AUTISM MONGOLIAStar

ХАЯГ : Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Туул гол гудамж, 69А байр

УТАС : (+976) 70134053, (+976) 88464343


Хөгжмийн сэтгэл засал ба Аутизмын хүрээний (төрлийн) эмгэгүүд PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2008 оны 8-р сарын 09, Бямба гариг, 07:49

Аутизмтай хүүхдийн зарим онцлог шинж ба оношилгоо Тодорхойлолт:

Аутизм нь ихэвчлэн 3 хүртэлх насанд илэрдэг, хөгжлийн цогц чадвар алдагдах байдал юм. Аутизм нь тархины үйл ажиллагаанд нөлөөлдөг мэдрэлийн системийн эмгэг бөгөөд нийгмийн харилцан үйлчлэл болон харилцааны чадваруудыг зохицуулдаг тархины хэсгийн хэвийн хөгжил алдагддаг. Аутизм нь Хөгжлийн Түгээмэл 5 Эмгэгийн нэгд багтдаг. Тэдгээр 5 эмгэгт Аутистик эмгэг, Аспергерийн эмгэг, childhood disintegrative disorder, Реттийн синдром болон PDD- Өөрөөр тодорхойлоогүй эмгэг зэрэг багтдаг.

Тохиолдол, тархалт:

Аутизмын тархалт хурдтай нэмэгдэж байгаа бөгөөд сүүлийн үед жилээс жилд 10-17 хувиар нэмэгдэж буй тоон үзүүлэлт байдаг байна. Америкийн Аутизмын Нийгэмлэгийн тооцсоноор аутизмын тархалт америкт ирэх 10 жилд 4 саяд хүрэх ажээ. Хамгийн нийтлэг тохиолдох нь Түгээмэл Хөгжлийн Эмгэг бөгөөд 250 төрөлт тутмын 1-д тохиолдоно гэж тооцсон. Энэ утгаараа өнөөдөр америкт 1.5 сая аутизмтай хүн байна гэсэн үг юм. Аутизм нь хөвгүүдэд охидоос 4 дахин их тохиолддог.

Онцлог зан байдал ба хэрэгцээний хүрээ

Аутизм бол хүрээний (spectrum) эмгэг. Аутизм нь хэдийгээр зан үйлийн тодорхой нэгдэл боловч аутизмтай хүүхэд болон насанд хүрсэн хүмүүст хүнд хэлбэрийн зан үйлийн аливаа шинж илэрдэг.

Дараах онцлогууд нь оношилгооны шалгуур биш харин ерөнхий загвар юм.

• Танин мэдэхүй: Аутимзын хүрээний эмгэгтэй хүмүүс ерөнхийдөө нийгмийн олон янзын төлөөлөл байдаг. Тэдний зарим нь гоц авьяастан, сод ухаантан, зарим нь оюун ухааны хоцрогдолтой байхад зарим нь оюуны чадавх дундаж хүмүүс ч байна. Гэсэн хэдий ч аутизмтай хүн бүрийн төсөөлөн бодох болон тоглох үйл нь доголдолтой байдаг. Сурах нөхцлийн хувьд, тэд мэдээллийг ер бусын байдлаар хүлээж авдаг тул энгийн заах аргаар суралцах нь хүндрэлтэй байдаг. Зарим сургалтанд хүүхдүүдэд маш эртнээс унших болон математикийн зарчмуудыг заадаг. Тэдний чадварууд нь анхаарлаа төвлөрүүлэх, мэдээллийг боловсруулах эсвэл түгшүүр зэргээс хамаараад өдрөөс өдөрт хэлбэлзэж байдаг. Тэд нэг өдөр магадгүй хангалттай сайн байсан ч дараагийн өдөр нь тийм биш байдаг. Гадны цочроогчийн өөрчлөлт болон айдас түгшүүр нь мөн сургалтанд нөлөөлдөг. • Хэл яриа / харилцаа: Аутизмтай хүмүүст харилцааг ойлгож хүлээж авах болон утга төгөлдөр илэрхийлэх нь хүндрэлтэй байдаг. Тэд магадгүй яриа эхлэх болон хэвээр үргэлжлүүлэхэд асуудалтай байдаг. Харилцаа гэдэг бол ихэнхдээ бусадтай ярилцах байдлаар тодорхойлогддог (тухайлбал, монологи ярианы үед тухайн хүн өөрийн дуртай сэдвээрээ ганцаараа ярьдаг боловч бусад хүмүүс сэтгэгдэлээ хэлдэг). Аутизмтай хүмүүс өөрсдийн хэрэгцээгээ илэрхийлэхэд хүнд байдаг бөгөөд тэд үг хэрэглэхийн оронд заах болон дохио зангаа хэрэглэдэг. Тэд магадгүй үг болон тогтмол хэлцээ давтдаг (эхолалиа). Мөн тэдний дуу хоолой нь содон байдаг бөгөөд тухайлбал, нэгэн хэвийн жигд өнгөөр эсвэл өндөр дуугаар ярьдаг. Тэдний сонсгол нь хэвийн боловч дүлий болж жүжиглэж байгаа юм шиг энгийн хүсэлтэд хариу үйлдэл үзүүлдэггүй бөгөөд яриа нь хүч султай байдаг. • Хөдөлгөөний чадвар / мэдрэхүй: Аутизмтай хүүхдүүдэд мэдрэхүйн нэгдлийн асуудал түгээмэл тохиолддог. Тархин дахь доголдлууд нь тэдгээр асуудлууд хэрхэн бий болсон талаар бидэнд санаа өгдөг. Дийлэнх аутистик хүүхдүүдийн мэдрэхүйн цочроогчид үзүүлэх сэтгэл хөдлөлийн хариу үйлдлийг хянах төв болох amygadala-ийн эсийн нягтаршил нь хэвийн биш байдаг. Зарим судалгаанаас харахад, магнайн урд талын гадрын тодорхой хэсэг дэх цусны эргэлт буурсан болон тархины гадрын биеийн хөдөлгөөний төвийн мэдээллийг дамжуулах эсийн тоо буурсан байдаг. Нейрологийн бусад судалгаанаас харахад, аутизмтай хүмүүсийн тархи дунджаас том байдаг байна. Эдгээр хүчин зүйлийн нөлөөгөөр аутистик хүмүүсийн мэдрэхүйн нь хэт мэдрэг, эсвэл сул болдог байна. Тухайлбал, тэдний цамцны захны шошго нь тэдний арьсанд яг л зүлгүүр шиг мэдрэгддэг. Мөн зарим хүүхдүүд дуу чимээнд мэдрэг байдаг бөгөөд өдөр тутмын ердийн дуу чимээ тэдэнд дарамттай байдаг. Тэд мөн өвчин мэдрэх нь сул эсвэл хэт мэдрэг байдаг. Хөдөлгөөний асуудлууд нь булчингийн зохицуулалт сул байдлаас болдог. Хурц эсвэл, хэт идэвхтэй болон идэвх сул байх, мөн ерөнхий болон нарийн хөдөлгөөний чадварууд жигд биш байх нь үүнтэй холбоотой. Мөн аутизмтай хүмүүст гараа дэвэх, эргэлдэх зэрэг давтагдмал хөдөлгөөн байдаг. • Аутизмтай хүмүүс нийгмийн харилцаа, ялангуяа бусадтай холбоо харилцаа тогтоох чадвар сул байдаг. Тэд магадгүй ганцаараа байхыг илүүд үзэж бусдаас зай барьдаг бөгөөд хүмүүсийн дунд байх нь хэцүү байгаа мэт байдал ажиглагддаг. Тэд нялх байхдаа магадгүй тэврүүлэх, илүүлэхийг хүсдэггүй. Мөн тэд бусадтай харцаар холбоо тогтоодоггүй. Тэд инээх, уйлах гэх зэрэг сэтгэл хөдлөлөө тохиромжгүй үед илэрхийлдэг бөгөөд энэ байдлын шалтгаан нь бусдад ойлгомжгүй санагддаг. Нэг онолд үүний шалтгааныг тайбарласан байдаг бөгөөд аутизмтай хүмүүс харилцах болон мэдрэмжээ хэвийн илэрхийлж чаддаггүй шалтгаан нь тэд бусдын бодол, хүсэл, сонирхол болон зорилгыг бүрэн ойлгож чаддаггүйтэй холбоотой. Тэд нэгэн хэвийн байдлыг маш чухалчилдаг бөгөөд хүрээлэн байгаа орчин болон өдөр тутмын хуваарийн өөрчлөлтийг эсэргүүцдэг. Заримдаа тэд түрэмгий юмуу эсвэл өөрийгөө гэмтээх үйлдэл хийх тохиолдол байдаг. Магадгүй тэд өөрийгөө юмуу бусдыг цохих, хазах болон тодорхой шалтгаангүйгээр уурлаж бухимддаг.

How can music therapy address the need areas for an individual with Autism Spectrum Disorder?

Хөгжим аутизмтай хүмүүст эерэг нөлөө үзүүлдэг нь судалгаанаас харагдаж байгаа бөгөөд тэд хөгжимд хариу үйлдэл үзүүлэх болон түүнийг сонирхох байдал нь өндөр байдаг. Аутизмтай хүмүүсийн дууны өнгө ялгаж таних болон сэргээн санах гойд чадвар нь тэднийг хөгжмийн төрөлхийн авьяастайг илтгэж байдаг.

Танин мэдэхүй:

Хөгжмийн терапийн дуу болон техникүүд нь сурах чадвартай холбоотой зарим асуудал болох тоо таних, тоолох гэх зэрэг математикийн асуудлыг шийдвэрлэхэд үр дүнтэй байдаг. Хөгжмийн терапи нь хүмүүсийг сэдэлжүүлдэг ба ингэснээр дасгал даалгавраа илүү урт хугацаанд хийх боломжтой болдог. Учир нь хөгжим тархины 2 тал бөмбөлөгийн аль алины процесст нөлөөлдөг бөгөөд танин мэдэхүйн үйл ажиллагааг өдөөж, зарим үг хэллэг болон хэл ярианы чадварыг нөхөн сэргээж өгдөг.

Хэл яриа:

Хөгжмийн терапи нь үг хэрэглэхгүйгээр харилцах, үйл ажиллагаанд оролцох, өөрийгөө илэрхийлэх боломж олгодог. Мөн хөгжмийн терапи нь үгэн харилцааны хэл болон ярианы чадварын хөгжлийг дэмждэг. Дуулах нь урт өгүүлбэрээр төвөггүй ярих чадварыг нэмэгдүүлэх, өгүүлбэрийн хэмжээ болон ярьж буй дууны хүч зэргийг тохируулж сурахад үр дүнтэй техник юм. Хэмнэлтэй дохио нь хэлний чадварыг нэмэгдүүлдэг. Мөн “хөгжмийн хэлээр” дамжуулан хүүхдүүд үе тэнгийнхэнтэйгээ харилцах чадвар нэмэгддэг.

Motor skills:

Хөгжим нь олон мэдрэхүйн сэрлийг (хараа, сонсгол, хүрэлцэх) нэгтгэж төвлөрүүлдэг. Хөгжмийн хэмнэлт найруулга нь аутизмтай хүмүүсийн мэдрэхүйн системийг нэгтгэж зохицуулж өгдөг. Хөгжмийн терапийн үр дүнд, сонсголын процесс болон бусад мэдрэхүй – хөдөлгөөн, perceptual/motor, ерөнхий болон нарийн хөдөлгөөний чадварууд нэмэгддэг. Хөгжмийн терапийн арга барил нь булчингийн үйл ажиллагааны алдагдал болон тэнцвэрийн асуудлыг шийдвэрлэхэд зориулагддаг. Тухайлбал, хамтрагчтайгаа хамт цохиураар хэмнэлтэй тогшиход боловсронгуй зохион байгуулалт болон хөгжилтэй байхыг шаарддаг бөгөөд энэ нь хөдөлгөөний чадварыг хөгжүүлэхэд сэдэлжүүлэх арга болдог. Учир нь хэмнэл бол тодорхой бүтэцчилэгдсэн, урьдчилан таамаглахуйц байдаг бөгөөд заримдаа хүмүүсийн алхаа гишгээг сайжруулахад чухал байдаг.

Нийгэмшил:

Нийтийн дууны агуулга нь хамтарч тоглох, ээлжлэх, хамтын анхаарал, бусдыг сонсох болон асуултад хариулах, мөн үе тэнгийнхэнтэйгээ зохистой харилцаанд орох зэрэг хүүхдийн нийгмийн тодорхой чадваруудыг нэмэгдүүлэхэд чиглэгддэг.

Эх сурвалж: http://www.themusictherapycenter.com/sites/default/files/images/factsheets/mtcca_autism.pdf

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 6-р сарын 23, Даваа гариг, 03:14