Үндсэн цэс

Баннер

Шинэ мэдээ

Bullet

Bullet"АУТИЗМЫГ ТАНИУЛАХ ДЭЛХИЙН ѲДѲР " WORLD AUTISM AWARENESS DAY

"АУТИЗМТАЙ ХҮҮХДҮҮДИЙН ТѲЛѲѲ ХАМТДАА" аянд "МОНОС" групп нэгдлээ

Манай зорилтот аянд Монос групп нэгдэж, аутизмын эмгэгийн тухай мэдээллийг олон нийтэд хүргэх үйлсэд хамтран ажиллахаар боллоо. Та бүхэнд талархал илэрхийлье.

"Дөрвөн - Өлзий" ХХК нэгдэж байна.

"Дөрвөн - Өлзий" ХХК-ны захирал Д.Уртнасан манай байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн багачуудад "Vidan" брендийн хүнсний бүтээгдэхүүн бэлэглэлээ.


Bullet

"ХААН БАНК" МАНАЙ АЯНД НЭГДЛЭЭ

Бидний үйл ажиллагааг дэмжиж буй "Хаан банк" болон "Хаан банк - Сан"-ийн хамт олонд талархал илэрхийлье.


Bullet

МАНАЙ АЯНД ЧИХ, ХАМАР, ХООЛОЙН "ЖАРГАЛ" ЭМНЭЛЭГ НЭГДЛЭЭ.

Аутизмын тухай мэдээллийг олон нийтэд түгээх үйлсийг дэмжин ажиллаж буй "Жаргал" эмнэлгийн хамт олон болон эмч Г.Цогтжаргалд талархал илэрхийлье.

 

Нэвтрэх



ТАНИН МЭДЭХҮЙН

Photo 1Аутизмын шинж тэмдэгүүд

Аутизмийн маш олон шинж тэмдэг байдаг бөгөөд аутизмтай хүмүүст ялгаатай байдлаар илэрдэг ...


photo2Аутизмтай хүүхдийн зарим онцлог шинж ба оношилгоо

Аутизмтай хүүхдийн тоо сүүлийн үед эрс нэмэгдэж байгаа нь зарим талаар ...


Photo 3Хөгжмийн сэтгэл засал ба Аутизмын хүрээний (төрлийн) эмгэгүүд

Аутизм нь ихэвчлэн 3 хүртэлх насанд илэрдэг ...


Холбоо барих

Photo 1AUTISM MONGOLIAStar

ХАЯГ : Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Туул гол гудамж, 69А байр

УТАС : (+976) 70134053, (+976) 88464343


ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 2-р сарын 21, Мягмар гариг, 04:09












ХУД-ИЙН ТУСГАЙ 63 ДУГААР СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ

САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.


"Аутизм Монгол - АНД" ТББ болон ХУД-ийн тусгай 63 дугаар сургууль хамтран Аутизмтай хүүхдэд зориулсан тусгай сургалтын арга зүйг сайжруулах, багш нарын аутизмын тухай мэдлэг, эдгээр хүүхдүүдтэй ажиллах арга барилыг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохицуулах зорилготойгоор "Аутизм Монгол - АНД" ТББ-ын үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн дарга Ё.Баяраа, Тусгай 63 дугаар сургуулийн захирал С.Эрдэнэбаатар нар санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичигт:
“Аутизм Монгол - АНД” ТББ нь 63 дугаар тусгай сургуулийн багш нарт аутизмын эмгэгийн тухай мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн онолын болон практик сургалт, семинар явуулах, багш нарыг ном, гарын авлагаар хангах; 
“Аутизм Монгол - АНД” ТББ-ын шугамаар ирэн ажиллаж буй гадаадын мэргэжилтнүүдээр багш нарт мэргэжлийн зөвлөгөө өгөх, сургалт явуулах, аутизмтай хүүхэдтэй ажиллах арга барилыг сайжруулахад чиглэсэн ажлыг зохион байгуулах, багш нарын туршлага хуримтлуулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх; 
ХУД-ийн 63 дугаар тусгай сургууль нь “Аутизм Монгол - АНД” ТББ-аас зохион байгуулах арга хэмжээ, сургалт явуулахад анги танхимаар хангах, тохиролцсон цагт сургалт явуулах нөхцөлийг бүрдүүлэх, багш нарыг идэвхтэй оролцуулах, энэхүү ажилд идэвх санаачилгатай оролцож буй багш нарыг урамшуулах зэргээр идэвхжүүлэх; 
ХУД-ийн 63 дугаар тусгай сургууль нь өөрсдийн дотоод нөөц бололцоогоор аутизмын эмгэгтэй хүүхдүүдэд зориулсан сургалтын хэрэглэгдэхүүн бэлдэх, аутизмтай сурагчдад зориулсан сургалтын хөтөлбөр боловсруулж ажиллах агуулгатай санамж бичиг юм.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 2-р сарын 21, Мягмар гариг, 04:21