Үндсэн цэс

Баннер

Шинэ мэдээ

Bullet

Bullet"АУТИЗМЫГ ТАНИУЛАХ ДЭЛХИЙН ѲДѲР " WORLD AUTISM AWARENESS DAY

"АУТИЗМТАЙ ХҮҮХДҮҮДИЙН ТѲЛѲѲ ХАМТДАА" аянд "МОНОС" групп нэгдлээ

Манай зорилтот аянд Монос групп нэгдэж, аутизмын эмгэгийн тухай мэдээллийг олон нийтэд хүргэх үйлсэд хамтран ажиллахаар боллоо. Та бүхэнд талархал илэрхийлье.

"Дөрвөн - Өлзий" ХХК нэгдэж байна.

"Дөрвөн - Өлзий" ХХК-ны захирал Д.Уртнасан манай байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн багачуудад "Vidan" брендийн хүнсний бүтээгдэхүүн бэлэглэлээ.


Bullet

"ХААН БАНК" МАНАЙ АЯНД НЭГДЛЭЭ

Бидний үйл ажиллагааг дэмжиж буй "Хаан банк" болон "Хаан банк - Сан"-ийн хамт олонд талархал илэрхийлье.


Bullet

МАНАЙ АЯНД ЧИХ, ХАМАР, ХООЛОЙН "ЖАРГАЛ" ЭМНЭЛЭГ НЭГДЛЭЭ.

Аутизмын тухай мэдээллийг олон нийтэд түгээх үйлсийг дэмжин ажиллаж буй "Жаргал" эмнэлгийн хамт олон болон эмч Г.Цогтжаргалд талархал илэрхийлье.

 

Нэвтрэх



ТАНИН МЭДЭХҮЙН

Photo 1Аутизмын шинж тэмдэгүүд

Аутизмийн маш олон шинж тэмдэг байдаг бөгөөд аутизмтай хүмүүст ялгаатай байдлаар илэрдэг ...


photo2Аутизмтай хүүхдийн зарим онцлог шинж ба оношилгоо

Аутизмтай хүүхдийн тоо сүүлийн үед эрс нэмэгдэж байгаа нь зарим талаар ...


Photo 3Хөгжмийн сэтгэл засал ба Аутизмын хүрээний (төрлийн) эмгэгүүд

Аутизм нь ихэвчлэн 3 хүртэлх насанд илэрдэг ...


Холбоо барих

Photo 1AUTISM MONGOLIAStar

ХАЯГ : Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Туул гол гудамж, 69А байр

УТАС : (+976) 70134053, (+976) 88464343


АУТИЗМЫГ ТАНИУЛАХ ДЭЛХИЙН ӨДРИЙН ХҮРЭЭНД "АУТИЗМ ГЭЖ ЮУ ВЭ" ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2016 оны 4-р сарын 04, Даваа гариг, 02:36



Аутизмыг таниулах дэлхийн өдрийг манай улсад 3 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ жилийн хувь "Аутизм гэж юу вэ" сэдвийн дор Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв болон ''Аутизм Монгол - АНД'' ТББ хамтран эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийг түлхүү хамруулан зохион байгуулснаараа онцлог байлаа. Тус өдөрлөгт УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, АШУҮИС-ийн тэргүүн дэд захирал Н.Сүмбэрзул,Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн эмч нар, АШУҮИС-ийн эрдэмтэн багш нар, Мэдрэл Сэтгэцийн эмч, өрхийн эмч болон резидент эмч нар, АШУҮИС-ийн оюутан залуус, эцэг эхийн төлөөлөл оролцлоо. Тус өдөрлөгийн үеэр СЭМҮТ-ийн Хүүхэд өсвөр үеийн сэтгэцийн эмгэг судлалын клиникийн эрхлэгч Д.Энхтуяа, АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн Орчны эрүүл мэндийн тэнхимийн багш Э.Ундармаа, ''Аутизм Монгол - АНД'' ТББ-ын сэтгэл зүйч И.Бумбаяа болон АШУҮИС-ийн багш Б.Жаргал, Б.Лагшми нар аутизмын хүрээний эмгэгийн тухай болон сүүлийн үед хийгдэж буй судалгаа шинжилгээний ажил, монгол дахь нөхцөл байдал, цаашид аутизмтай хүүхдүүдэд чиглэсэн үйлчилгээг сайжруулах санал, хийх үйл ажиллагааны чиглэлийн талаар мэдээлэл хүргэлээ. Энэхүү өдөрлөгт хүрэлцэн ирсэн нийт зочид төлөөлөгчиддөө болон хамтран зохион байгуулсан байгууллагууддаа талархал илэрхийлье! 
ХҮНДЭТГЭСЭН: ''АУТИЗМ МОНГОЛ - АНД'' ТББ





Сүүлд шинэчлэгдсэн: 2016 оны 4-р сарын 04, Даваа гариг, 02:40