Үндсэн цэс

Баннер

Шинэ мэдээ

Bullet

Bullet"АУТИЗМЫГ ТАНИУЛАХ ДЭЛХИЙН ѲДѲР " WORLD AUTISM AWARENESS DAY

"АУТИЗМТАЙ ХҮҮХДҮҮДИЙН ТѲЛѲѲ ХАМТДАА" аянд "МОНОС" групп нэгдлээ

Манай зорилтот аянд Монос групп нэгдэж, аутизмын эмгэгийн тухай мэдээллийг олон нийтэд хүргэх үйлсэд хамтран ажиллахаар боллоо. Та бүхэнд талархал илэрхийлье.

"Дөрвөн - Өлзий" ХХК нэгдэж байна.

"Дөрвөн - Өлзий" ХХК-ны захирал Д.Уртнасан манай байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн багачуудад "Vidan" брендийн хүнсний бүтээгдэхүүн бэлэглэлээ.


Bullet

"ХААН БАНК" МАНАЙ АЯНД НЭГДЛЭЭ

Бидний үйл ажиллагааг дэмжиж буй "Хаан банк" болон "Хаан банк - Сан"-ийн хамт олонд талархал илэрхийлье.


Bullet

МАНАЙ АЯНД ЧИХ, ХАМАР, ХООЛОЙН "ЖАРГАЛ" ЭМНЭЛЭГ НЭГДЛЭЭ.

Аутизмын тухай мэдээллийг олон нийтэд түгээх үйлсийг дэмжин ажиллаж буй "Жаргал" эмнэлгийн хамт олон болон эмч Г.Цогтжаргалд талархал илэрхийлье.

 

Нэвтрэх



ТАНИН МЭДЭХҮЙН

Photo 1Аутизмын шинж тэмдэгүүд

Аутизмийн маш олон шинж тэмдэг байдаг бөгөөд аутизмтай хүмүүст ялгаатай байдлаар илэрдэг ...


photo2Аутизмтай хүүхдийн зарим онцлог шинж ба оношилгоо

Аутизмтай хүүхдийн тоо сүүлийн үед эрс нэмэгдэж байгаа нь зарим талаар ...


Photo 3Хөгжмийн сэтгэл засал ба Аутизмын хүрээний (төрлийн) эмгэгүүд

Аутизм нь ихэвчлэн 3 хүртэлх насанд илэрдэг ...


Холбоо барих

Photo 1AUTISM MONGOLIAStar

ХАЯГ : Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Туул гол гудамж, 69А байр

УТАС : (+976) 70134053, (+976) 88464343


Аутизмтай профессор эмэгтэй PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2014 оны 6-р сарын 23, Даваа гариг, 10:09

Аутизмтай профессор эмэгтэй Темпле Грандин нь Бостоны Массачусетст Ричард Грандин болон Eustacia Cutler нарын гэр бүлд 1947 оны 8-р сарын 29-нд төржээ.

Тэрээр Америкийн амьтан судлалын ухааны доктор, Колорадо Мужийн Их сургуулийн профессор, бест селлер номын зохиогч, аутистик идэвхтэн, мал аж ахуйн салбарын амьтны зан үйлийн зөвлөх юм. Мөн тэрээр “тэврэлтийн хайрцаг”-ыг зохиосон бөгөөд энэ нь аутистик хүүхдүүдийг тайвшруулах төхөөрөмж юм. Түүнчлэн “Темпл Грандин” хэмээх түүний намтраас сэдэвлэсэн кино нь бүтээгдсэн юм. Мөн тэрээр 2010 онд дэлхийн нөлөө бүхий 100 хүнийг шалгаруулдаг “Цаг үе - 100” жагсаалтын “Баатрууд” ангилалд багтсан юм.

Тэрээр 1949 онд буюу 2 настайдаа аутизм хэмээн оношлогдсон бөгөөд багадаа тусгай цэцэрлэгт явдаг байжээ. Эмч нь түүнд хэл засал хийлгэхийг санал болгосон бөгөөд тэрээр ойролцоогоор 4 настайгаасаа ярь эхэлсэн байна. Тэр үед түүний үгийн санд 8-10 үг байсан нь 18 сартай хүүхэд шиг гэсэн үг юм. Тэрээр хүмүүжүүлэгчдийнхээ тусламжтайгаар бага сургуулиа амжилттай давсан боловч харилцааны чадвар нь ядмаг байсан тул дунд болон ахлах сургуульд байсан үе нь түүний амьдралын хамгийн таагүй үе нь байлаа. Түүнийг хүүхдүүд “тэнэг хүүхэд” хэмээн шоолж, хэлсэн үгээ олон дахин давтдаг байсан тул “дуу хураагч” гэж хочилдог байжээ.

Тэрээр 1966 онд Ringe, New Hampshire дахь гоц ухаантай хүүхдүүдэд зориулсан сургуулийг төгссөний дараа 1970 онд Franklin Pierce коллежид сэтгэл судлалын бакалавр зэрэг авчээ. Мастерийн зэргээ 1975 онд Аризона мужийн их сургуульд амьтан судлалын ухаанаар хамгаалсан бөгөөд 1989 онд Иллинойсын их сургуульд мөн амьтан судлалын ухаанаар докторын зэрэг хүртжээ.

Тэрээр амьтан судлалын шинжлэх ухаан, амьтны ая тухтай байдал, аутистик хүмүүсийн эрхийн тухай асуудлыг хөндөж ажилладаг бөгөөд түүний сонирхдог зүйлс нь шинжлэх ухааны зохиол, кино болон биохими мөн морь унах юм. Тэрээр 2011 онд Double Helix Medal, 1999 онд Канадын McGill их сургуулийн, 2009 онд Шведийн Хөдөө Аж Ахуйн Шинжлэх Ухааны Сургуулийн, 2012 онд Америкийн Карнеги Меллон Их сургуулийн хүндэт цолоор тус тус шагнуулсан.

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 6-р сарын 23, Даваа гариг, 03:22